Subscribe to our newsletter:

Ухаалаг Хэнтий

Free
iPhone / iPad
Genres:
  • News
  • Lifestyle
I want this app
Download from AppStore

“Ухаалаг Хэнтий” нь Хэнтий Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргасан мэдээ, мэдээллэл, зар, тендер, захирамжийг иргэдэд түргэн шуурхай хүргэх ба Хэнтий Аймгийн Засаг Дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд илгээх санал хүсэлт, өргөдөл гомдлыг иргэдээс түргэн шуурхай хүлээн авах зорилготой ухаалаг гар утасны аппликэйшн юм.

“Ухаалаг Хэнтий” аппликэйшнийг гар утсандаа суулгасанаар:

• Мэдээ мэдээлэл - Хэнтий аймагт болж буй үйл явдлын дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг авах
• Захирамж - Хэнтий аймгийн Засаг Даргын захирамжтай танилцах
• Тендер - Аймгаас зарлаж буй тендерийн мэдээллийг цаг алдалгүй авах
• Өргөдөл, гомдол - Өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо аппликэйшнаар дамжуулан Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах
• Нийтийн тээвэр - Хэнтий аймгийн Чингис хотын нийтийн тээврийн чиглэл, зогсоолуудыг газрын зургаас харах боломжтой.

Таны алганд багтах ухаалаг засаглал – “Ухаалаг Хэнтий”-г гар утсандаа татаж аваарай.